Categories
мэдээ нийгэм

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчилнэ

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчлэхээр болжээ. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмын төслийг шинэчлэн боловсруулж байгаа юм байна. Тус журмын төслийг өчигдөр холбогдох байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, “Монгол шуудан” ХК, “Геокад” ХХК зэрэг 11 байгууллагын 27 төлөөлөгч оролцсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг журмын төсөлд тусган Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *