Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​ “Грэмми-2020” наадмыг Коби Брайантын гэгээн дурсгалд зориулан нээлээ

“Грэмми-2020” наадам уй, гуниг чин сэтгэлийн халуун үгстэйгээр эхэллээ. Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайантын гэгээн дурсгалд зориулж поп од Лиззо “Өнөөдөр бол чинийх шүү Коби” хэмээгээд “Cuz I love you” дуугаараа наадмыг нээсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, нулимс унагахад хүргэжээ.

Дараа нь хоёр дахь жилдээ “Грэмми”-г хөтөлж буй дуучин Алиса Кейс Коби Брайантын түүх өгүүлсэн, нандин зургуудыг дэлгэцнээ гаргаж, нээлтийн үг хэлэхдээ “Бид яг одоо хөгжмийн ертөнцийн онцлох өдрийг хамтдаа угтаж байна. Мөн дэлхий даяар нэгэн баатраа алдсандаа харамсан гашуудаж байна. Уй гашуу тохиолдсон энэ л үед хүн бүр өөрийн сэтгэлийн хүч чадал, дэмжлэгээ түүний гэр бүлтэй хуваалцаасай гэж хүсэж байна. Бид Кобиг хэчнээн их дуу хөгжимд хайртай байсныг мэднэ. Тийм ч учраас энэ наадмыг түүний дурсгалд зориулж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *