Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

2024.06.23 / НЯМ ГАРИГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
ДОЛООН УЛААН ШАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 04.54-20.55
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 6 сарын 23, Адьяа гариг. Билгийн тооллын 16, Суулга одтой, шар морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:54-20:55. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *