2024 оны 04 сарын 05-наас 2024 оны 04 сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
АНУ хүнсний хомсдолыг арилгах зорилгоор Газын зурваст хүнсний тусламжийг анх удаа агаараас буулгалаа.
АНУ, Йорданы арми бямба гарагт хоол хүнс бүхий ачааг Газын зурвас руу илгээсэн гэж АНУ-ын Төв командлал болон Жо Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдэгджээ. Газар дундын тэнгисийн эрэг дагуу 38 мянга гаруй хоолыг агаараас буулгахад C-130 тээврийн онгоцыг ашигласан байна.
Израил болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ-ын Засгийн газраас анх удаа агаараас тусламж үзүүлж байгаа нь энэ юм. Төв командлал дараагийн ажиллагааг төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Ж.Байдены засаг захиргаа мөн хүмүүнлэгийн тусламжийг далайгаар тээвэрлэх боломжийг судалж байгаа гэх мэдээлэл байна.
Газын зурваст агаараас хүмүүнлэгийн тусламжийг буулгах ажиллагааг тун удахгүй эхлүүлнэ гэж Ж.Байден баасан гарагт мэдэгдсэн билээ. Тусламжийн бараа тээвэрлэж буй ачааны машины цуваа Газын өмнөд хэсэгт байрлах хоёр хяналтын цэгээр нэвтэрч байгаа юм. Энэ нь өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа хойд бүс нутгуудад тусламж хүргэхэд хүндрэл учруулж байгаа ажээ.
Leave a Reply
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, орчны тохижилт нь дарагдсан.
Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын холбогдох инженер, техникийн ажилчид Дамбын шинэ гүүрнээс доош Туул гол руу нийлэх хэсэг хүртэл халин тошин үүсээд буй байршилд тогтмол үзлэг, шалгалт хийж байгаа юм.
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл сувагчлах, хоёр талаар нь далан босгох арга хэмжээ авна. Одоогоор аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас тогтмол ажиглаж байна. Хөлдсөн хэсгийг яаравчлан задалж, усыг нь огцом халиулбал доод хэсгээр нь машин механизм ороход болно” гэв.
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Өнгөрсөн жилийн үерийн хохирол нэлээн их байсан. Үүнтэй холбоотойгоор олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юун түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ. Мөн үерийн даланг хүчитгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах нээлттэй тендерийг зарлаж, 21 аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр ажиллаж байна” гэлээ.
One reply on “Сэлбэ голд үүссэн халиа, тошингийн түвшин 14 хоног тутамд нэмэгдэж байна DNN.mn”
14 хоноод нэмэгддэг их л учир жанцантай тошин байна даа.