Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гэр хорооллын гудамж бүрийг шөнийн гэрэлтэй болгоё” нийтлэлийг Өдрийн сонины өнөөдрийн дугаараас уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. “Өд бэх”, “Өдрийн зочин”, “Таны гал тогоонд”, “Хэлэх эрхийн индэр”, “Гэмт хэргийн тойм” зэрэг тогтмол булангуудаас гадна цаг үеийн шинэ мэдээ мэдээллүүд багтлаа. Нийслэлд энэ сард гуравхан хоногийн дотор таван хүүхэд гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Түүнээс гадна дийлэнх онц хүнд гэмт хэргүүд гэр хорооллын гэрэлтүүлэггүй, харгалзах эзэнгүй гудамжинд гарсан байдаг аж. Ийнхүү гэр хорооллын гудамжинд үйлдэгддэг гэмт хэрэг болон гэнэтийн гал түймрийн аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд шөнийн цагаар ажиллах жижүүр, харуул манаач хэрэгтэй байна гэх санааг “Гэр хорооллын гудамж бүрийг шөнийн гэрэлтэй болгоё” нийтлэлээрээ хөндлөө. Ингэснээр наад гэр нь шатсан иргэдийг угаартаж нас барах, архи хэтрүүлэн хэрэглээд гудманд унтчихсан хүнийг хөлдөхөөс, хулгай дээрэм гарах зэргээс сэргийлэх боломжтой аж

“Өд бэх“ булангаараа Ардын уран зохиолч, төрийн шагналт Л.Цоодолын “Сөгдөж айлтгая” хэмээх шүлэг, дууль найраглалын өмнөтгөлийг хүргэж байна. Тус өмнөтгөлийг СГЗ, доктор До.Цэнджав бичжээ. Ардын уран зохиолч Д.Цоодол найраг, үргэлжилсэн үг, хөрөг нийтлэл, шүлэг, дууль найраглал болон орчуулгын дөрвөн ном бичсэний нэг нь энэ аж. “NTV” телевизийн “Чухал яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Б.Болдбаатарыг энэ удаагийн өдрийн зочноор урилаа. Тэрбээр хувиараа тавин хүүхдийн цэцэрлэг барихаар уйгагүй хөдөлмөрлаж байгаа аж.

Энэ удаагийн “Дэлхийн хүмүүс” буландаа Германы суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховений амьдрал уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй нийтэллээ. Алдарт “Есдүгээр симфони”, “Сарны сонат” “Фиделео” зэрэг олон бүтээлээрээ өөрийнхөө авьяас билгийг дэлхийн энтэй гэдгийг баталж, дархалсан билээ. Гэхдээ түүний хачирхалтай амьдрал, гайхалтай бүтээлүүдийнх нь төрсөн түүх зэргийг хүн бүр мэддэггүй. Тэгвэл энэ тухай Өдрийн сонины наймдугаар нүүрээс унших боломжтой. Бүгд найрамдах Франц улсаас Монголд улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсек УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлд Францын урлаг, утга зохиол Шавелье (Хөлөгт баатар) шагналыг гардуулжээ. Энэ талаарх сонирхолтой ярилцлагыг манай сониноос хүлээн авч уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ, мэдээллийг манай сонины бямба гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *