Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 90 дуудлага бүртгэгджээ

Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын нэгний амралтын өдөр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 90 дуудлага ирсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ. Мөн 45 хүн согтуугаар машин жолоодож,174 иргэн эрүүлжүүлэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагад өчигдөр нийт 1116 дуудлага ирсний дийлэнх нь архидан согтуурсантай холбоотой мэдээлэл байжээ. Тодруулбал,

  • гэр бүлийн хүчирхийлэл-90
  • гэмт хэргийн шинжтэй-33
  • хүний биед халдсан тухай-54
  • танхайрсан 79 дуудлага иржээ.

Арванхоёрдугаар сарын 31-нд гэр бүлийн хүчирхийллийн 116 дуудлага ирсэн бол 170 хүнийг эрүүлжүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *