Categories
гадаад мэдээ

Газрын тосны үнэ 0.1 хувиар буурчээ DNN.mn

Газрын тосны нийлүүлэлтийн тодорхойгүй байдалтай холбоотойгоор АНУ-ын эрэлт буурах болгоомжлол зах зээлд үүсээд байна.

Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ сүүлийн хоёр долоо хоногт “Улаан бүс”-д хаагдлаа. Баасан гарагийн арилжаагаар брент төрлийн газрын тосны үнэ 0.1 хувиар буурч, баррель нь 110 ам.долларт хэлбэлзэж байна.

“Газрын тосны үнийн савлагаа өндөр байгаа нь БНХАУ болон БНЭУ ОХУ-аас их хэмжээний газрын тос худалдан авч байгаатай холбоотой” гэж Цагаан ордны Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Сесилиа Роуз “Bloomberg”-төгсөн ярилцлагадаа онцолж байна.

Цагаан ордны Эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Сесилиа Роуз
“Газрын тосны зах зээл нэлээд тогтворгүй, савлагаатай байгааг бид харж байна. Үүний нэг шалтгаан нь БНХАУ болон БНЭУ ОХУ-аас их хэмжээний газрын тос худалдан авч байгаатай холбоотой гэж бодож байна. Мөн зах зээлд нийлүүлэлт давамгай байгаа. Энэ нь газрын тосны үнэ огцом савлагаатай байхад нөлөөлж байна. Мөн газрын тосны үнийн уналтыг эергээр хүлээн авах хэрэгтэй, энэ уналт хэрэглэгчдэд хүрнэ гэж найдаж байна. Гэхдээ ОХУ Украины дайн маргааш дуусахгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч газрын тосны өндөр үнэ айл, өрхүүдэд сорилт болж байгааг ойлгож байна. Тэрбээр энэ асуудалд Конгресстой хамтран ажиллахаар зорьж байна. Нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гурван сарын хугацаатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр инфляцыг бууруулах, дайныг эцэслэх зэрэг олон сорилт тулгарсан энэ үед нийлүүлэлтээ тогтвортой байлгах нь гол асуудал болж байна. Ингэснээр эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлын суурь тавигдах боломжтой гэж үзэж байна” гэж мэдэгдлээ.

О.Цэнгэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *