Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ТЭЗҮ дэмжигдэв DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын дэлгэмэл урт 32.7 км, жилд 30 сая.тонн ачаа тээх хүчин чадалтай, 1 дүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай, гүүрийн нийт урт 9.1 км гүүр барихаар тооцсон байна.

Монгол Улс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км гол төмөр замыг 2022 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан ч Хятадын Ганцмод боомттой холбогдож чадаагүй мухардсан. Тэгвэл Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ дэмжигдсэнээр 2024 онд Гашуунсухайт боомтыг Ганцмод боомтой холбох бүтээн байгуулалтын ажил эхлэх бололтой.

Хятадын талаас хил холболтын бүтээн байгуулалт хоёр орчим жил үргэлжилнэ гэж мэдэгдэж байсан. Учир нь, нэлээд өндөр гүүрэн байгууламжаар холбогдох тул хугацаа багагүй орно гэдгийг анхааруулж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *