Categories
мэдээ нийгэм

Гараа хэт халуун, өндөр температуртай усаар угаах нь буруу

Эрүүл ахуйн аяныг эхлүүллээ

Эрүүл ахуйн үүднээс гарыг хоёр үе шаттайгаар угаадаг байна. Нэгдүгээрт, ердийн буюу гарыг зөвхөн ус, өргөн хэрэглээний гар нүүрний савангаар бохирдлыг арилгаж, гарын арьсан дээрх бактерийн хэмжээг багасгадаг.

Хоёрдугаарт, гарын арьсыг тусгай ариутгалын бэлдмэл буюу антисептикээр халдваргүйжүүлнэ. Энэ нь гарын гадаргуугаас 99 хувь хүртэл түр зуурын өвчин үүсгэгчүүд арилгадаг. Зарим саван нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

Харин ус нь хэт халуун, өндөр температуртай байх нь арьсны гадаргууг хамгаалдаг өөхний давхаргыг арилгах тул гар угаах үедээ халуун биш, бүлээн усыг л хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нөгөөтээгүүр бактер дулаан орчинд амьдрах нь илүү байдаг тал бий. Бүлээн ус нь антисептик юм уу, савангаас ч илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг байна. Үүний зэрэгцээ гар угаахдаа тодорхой арга үйлдлийг ашиглах нь маш чухал юм. Иймээс гарыг зөв угаахын тулд гараа усаар норгосны дараа хангалттай савандаж алга хооронд нь сайн үрнэ. Нэг гарын алгаар нөгөө гарын алгаа, ар талыг хурууг, 2 гарын хурууны завсарыг үрж угаана. Хурууг үеэр нугалж, алган дотроо хурууг сайн үрнэ. Хоёр гарын хурууны үзүүрийг угаана. Эрхий хуруу, хуруунуудыг гарын алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр сайн үрнэ.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ on Twitter: "ХУД-ийн ✅ Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  #ЗӨВЛӨГӨӨ, #МЭДЭЭЛЭЛ өгөх утасны дугаар...
</p>

		</div><!-- .entry-content -->

	</div><!-- .post-inner -->

	<div class=

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *