Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үед хүнсний тусламжийн талаар сургалт боллоо

Монгол Улсын Хүнсний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулиуд болон, “Хүнсний кластерын төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх хүрээнд ХХААЯ болон “Дэлхийн зөн -Монгол” Олон улсын байгууллага хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн орон нутгийн хүн амын хүнсний нөөц тогтоох аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна. Энэхүү сургалтанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Нийслэлийн ҮХААГ, аймаг, дүүргийн ХХААГ-ын Хүнс, худалдаа, нийтийн хоол хариуцсан 33 мэргэжилтэн оролцжээ. Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүдэд гамшгийн үеийн хүнсний тусламжийн талаар үндсэн ойлголт өгөх, орон нутгийн хүн амын хүнсний нөөц тооцох аргачлалыг эзэмшүүлэх үндсэн зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *