Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага аравдугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 34 настай эрэгтэй Э нь 50 настай эрэгтэй Э-гийн хамт архидан согтуурсан үедээ маргалдаж галт зэвсгээр нэг удаа хэвлийн тус газарт буудаж, гэмтээсэн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.
Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, уур бухимдлаа тэвчиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.