Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гарсан гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Анх дөрвөн хүнтэй тасаг ирж галыг унтраах ажиллагааг эхлүүлсэн. Үүнээс хоёр албан хаагч хөнгөн бэртэл аваад эмнэлгийн анхан шатны тусламж авахаар явсан. Онцгой байдлын алба аюулгүй байдлыг сайтар ханган ажиллаж байна” гэв.