Өнгөрсөн мягмар гарагт нийслэлд гал түймрийн тав, орон нутагт гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны “Агар”-ын IV гудамжийн 17 тоотод иргэн М-н гэр, Чингэлтэй дүүргийн XII хорооны “Булаг”-ийн I гудамжийн 23 тоотод иргэн Б-н эзэмшлийн нийтийн байр, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Өлзийт” хорооллын “Уяачид”-ын 34 дүгээр гудамжид Бурхан халдун ХХК-ийн хашаанд малын бууц, Чингэлтэй дүүргийн XVII хорооны “Сурагч”-ийн 64 дүгээр гудамжийн 756 тоотод иргэн Б-н “Баяннуур” хүнсний дэлгүүрийн байрны дээврийн хэсэг, Баянзүрх дүүргийн IV хорооны “Сансар” хотхоны II гудамжийн 18 тоотод иргэн Г-н нийтийн байр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн I гудамжийн VII тоотод иргэн Э-н байшин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын V багийн 24 дүгээр гудамжийн III тоотод иргэн Ц-н эзэмшлийн 04-20 ХӨА улсын дугаартай “Истана” загварын автомашин, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэ” багийн 26 дугаар гудамжийн X тоотод иргэн У-н таван ханатай гэр, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын IV багийн IV гудамжийн 15 тоотод иргэн Ш-н нүүрсний амбаар шатаж байна гэсэн дуудлага тус тус ирснийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.