Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 527.9 сая ам.долларт хүрчээ DNN.mn

Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 38.7 сая ам.долларын ашигтай гарчээ.

Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеэс 27.5 сая ам.доллароор буюу 41.6 хувиар буурсан үзүүлэлт аж.

Урсгал дансны тэнцлийн бүрэлдэхүүнийг авч үзэхэд 2024 оны эхний хоёр сард 454.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 577.2 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Алдагдалтай гарахад:

  • барааны худалдааны ашиг 408 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 54.3 хувиар буурсан.
  • Үйлчилгээний тэнцэл 636.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 8.5 хувь өссөн.
  • Анхдагч орлогын дансны алдагдал 371.4 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний хоёр сард 771 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллароор өссөн байна. Ингэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 527.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь голлон нөлөөлсөн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *