Categories
мэдээ цаг-үе

Гадаадын 102 улсын иргэн Монголд хөдөлмөр эрхэлж байна DNN.mn

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны II улирлын байдлаар Монгол Улсад гадаадын 102 улсын 15.6 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа аж.

Ажил  эрхэлж  буй  гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 4.4 (39.2%) мянган хүнээр, өмнөх улирлаас 7.5(92.9%) мянган хүнээр тус тус өсчээ.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 14.4 (92.3%) мянга нь эрэгтэй, 1.2 (7.7%) мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийг улсаар нь харуулбал,

  • 71.1 хувь нь БНХАУ,
  • 7.6 хувь нь Энэтхэг,
  • 3.9 хувь нь Вьетнам ,
  • 2.7 хувь нь Турк,
  • 2.1 хувь нь ОХУ,
  • 1.9 хувь нь Филиппин,
  • 1.7 хувь нь БНСУ
  • 1.5 хувь нь АНУ,
  • 7.5 хувь нь бусад улсын харьяат байна.

Насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их буюу 2.7(17  .1%) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 151 (1.0%) хүн байна.

Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 5.6 (35.9 %) мянга нь Улаанбаатарт, 7.3 (46.6%) мянга нь төвийн бүсэд, 1.8(11.7%) мянга нь зүүн бүсэд, 549(3.5%) нь баруун бүсэд, 353 (2.3%) нь хангайн бүсэд ажиллаж байна.

Боловсролын  түвшнээр авч  үзвэл,6.4  (41.2 )   мянга  нь  техникийн  болон  мэргэжлийн, 4.4 (28.1 )  мянга нь бакалаврын болон дипломын дээд, 2.2 (14.2%) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 2.2 (14.0%) мянга нь бүрэн дунд, 223 (1.4   нь магистр, доктор, 143 (0.9   нь суурь болон бага боловсролтой,  22 (0.2   нь боловсролгүй иргэд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *