Categories
мэдээ нийгэм

Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга боллоо

Манай Улсын ХХААХҮ-ийн салбар ДНБ-ний 30 хувийг дан ганцаараа бүрдүүлдэг. Гэхдээ нийт экспортын дөнгөж 4-5 хувийг л хангадаг гэсэн статистик тоон мэдээлэл бий. Мөн нийт ажиллах хүчний 53.1 хувь нь зөвхөн ХХААХҮ-ийн салбарт ажиллаж байна. Энэ том салбараа илүү хөгжүүлж дэмжих, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг чанаржуулах, нэмэгдүүлэх шаардлага байгаа нь олон талаар харагддаг.

Тэгвэл энэ чиглэлээр ХХААХҮЯ-нд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын ХХАА-н байгууллага, Монголын хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон уулзалт боллоо. Уулзалтыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар үг хэлсэн. ХХААХҮ-ийн салбарт гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг хувийн хэвшил, ААН-д танилцуулах уулзалтад цогц мэдээлэл бүхий олон сонирхолтой илтгэл тавигдсан.

Тухайлбал Монгол Улсын Хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан Санхүүжилтийн боломжууд сэдвээр илтгэл тавьж, уулзалтад оролцогчдын асуултад хариуллаа. Монгол Улсын Хөгжлийн банк нь хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой тусгайлсан чиг үүргийнх. Төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулахдаа иргэдэд нээлттэй цахим хэлбэрээр авдагаа онцолж байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *