Гадаад валютын нөөц 2023 оны эцсийн урьдчилсан байдлаар 4.8 тэрбум ам,долларт хүрчээ.
Энэ нь оны эхнээс 1.4 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Төв банкнаас мэдээлж буйгаар нүүрсний экспорт нэмэгдэж, валютын дотогшлох урсгал сайжирсны зэрэгцээ төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад голлон нөлөөлсөн аж.
Өнгөрсөн онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 300 сая ам.доллар, Монгол улсын хөгжлийн банкны евро бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, Самурай бондын эргэн төлөлтөд 30 тэрбум иен, мөн Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 1.5 тэрбум юань төлснөөр нийлбэр дүнгээр 1.2 тэрбум ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг ГВУН-ийн удирдлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ.