Гадаад худалдааны 2024 оны эхний найман сарын гүйцэтгэлийг экспортын 503,045, импортын 267,103 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргаснаа Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.
2024 оны эхний найман сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллар буюу 13.6 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 3.1 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа.