Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд ИБУИНВУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ИБУИНВУ -аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кристофер Стюартыг өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Энэ үеэр Элчин сайд Стюарт Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Ф.Хаммондоос Л. Пүрэвсүрэнд Гадаад хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэн ирүүлсэн мэндчилгээг гардууллаа.

Сайд Л.Пүрэвсүрэн Их эвслийн Засгийн газрын зорилт, Гадаад хэргийн яамны шинэ бүтцийн талаар мэдээлэл өгсөний дээр цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлэв.

Мөн Элчин сайд Стюарт Их Британийн компаниудаас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *