Categories
мэдээ цаг-үе

Гадаад харилцааны яам Мьянмарын асуудлаар мэдэгдэл гаргажээ

Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч дараах мэдэгдлийг гаргасан байна. /2021.03.30/

Мэдэгдэлд:

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс дахь нөхцөл байдал хурцдаж, энгийн ард иргэд амиа алдсанд харамсч байна.

Мьянмар дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн хөгжлийн төлөөх үйл явцыг бид тууштай дэмжиж ирсэн билээ.

Холбогдох талууд эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж, ардчилал, энх тайван, тогтвортой байдал сэргэж, мьянмарын ард иргэд хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн орно гэдэгт найдаж байна гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *