Categories
мэдээ улс-төр

Г.Нандинжаргал БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Уул уурхай хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өнөөдөр БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны “Эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп” төрийн өмчит компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах, ялангуяа дулааны цахилгаан станц барих, нүүрсний экспорт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Үүний хариуд Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг бөгөөд сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хуулиудад нэмэлт өөрчлөлт хийгдэж байгаа, гадаадын компаниуд Монгол Улсын хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах бүрэн бололцоотойг тэмдэглэлээ.
БНХАУ-ын “Эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп” компани нь Өвөр монголын эрчим хүчний салбарт тэргүүлэх байр эзэлдэг бөгөөд эрчим хүч, уул уурхай, санхүүгийн болон инженерийн салбарт голлон үйл ажиллагаа явуулдаг байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *