Зургаадугаар сарын 7-ны байдлаар Тэрэлж, Эг, Цагаантуруут, Онон, Туул, Зэлтэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.
Балж голын усны түвшин 60 см огцом нэмэгдэж, үерийн түвшинг 4 см давсан байна.
Мөн Сэлбэ гол үерийн түвшинг даван үерлэсэн хэвээр байна.
Иймд гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.