Categories
мэдээ нийгэм

Голд осолдсон иргэнийг ес дэх өдрөө эрэн хайж байна DNN.mn

Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт есдүгээр сарын 17-ны өдөр хоёр иргэн автомашинтайгаа гол руу унасан хэрэг гарсан. Тухайн осолдсон автомашины жолоочийн цогцсыг есдүгээр сарын 18-ний өдөр олсон бол үлдсэн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон голын найман метрийн гүнээс “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон байна. Ийнхүү есдүгээр сарын 23-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн билээ. Өнөөдөр /2024.09.26/-ний өдрийн байдлаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд осолдсон Батширээт сумын Онон багийн Өгөөмөр гэх газар нь аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайтай.

Тухайн иргэд Онон голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн гэх дүгнэлт гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *