Categories
мэдээ спорт

Г.Баасанжаргал есдүгээр байрт шалгарлаа

18 дахь удаагийн Азийн тоглолтын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 53кг-ийн жинд Олимп, дэлхийн аварга Тайландын тамирчин олимпын аварга, дэлхийн аварга Танасан Сопита, Филиппиний тамирчин дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Диаз Хидилен нарын шилдгүүдийг багтаасан тэмцээн болж өндөрлөлөө.Манай улсаас оролцсон Өвөрхангай аймаг, Алдар спорт хороо, Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч тамирчин Г.Баасанжаргал уг жинд өрсөлдөж огцом өргөлтөөр 76кг, түлхэлттэй өргөлтөөр 99кг өргөж улсын рекорд амжилтыг түлхэлттэй болон нийлбэр дүнгээр тус тус эвдэж 9-р байрт шалгарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *