Францын хотуудад “Ковид-19”-ийн эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал таван долоо хоног дараалан өрнөж байна.
Гэвч жагсаалд оролцсон хүмүүсийн тоо өмнөх долоо хоногийнхоос цөөрсөн аж. Тэд Парис, Марсель, Ницца, Монпелье зэрэг хотын гудамжуудаар “Гэрчилгээ=Ялгаварлах үзэл” хэмээн бичсэн лоозонгуудыг барин “Эрх чөлөө, эрх чөлөө” хэмээн хашхирч байжээ.
Өнгөрсөн даваа гаригаас эхлэн Францын иргэд олон нийтийн газруудаар үйлчлүүлэхдээ вакцинд хамрагдсан эсэх,эсвэл саяхан өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах гэрчилгээ үзүүлэх шаардлагатай болсон юм.
Засгийн газар ирэх долоо хоногоос эрүүл мэндийн гэрчилгээг шалгах ажлыг чангатгахаас гадна 10 дугаар сараас эмчийн заавар зөвлөгөөгүй тохиолдолд үнэгүй шинжилгээ авахгүй гэдгийг мэдэгджээ.
Эрүүл мэндийн гэрчилгээг эсэргүүцэгчид “Ковид-19”-ийн дөрөв дэх давлагааг хяналтад авч, эдийн засгийн сэргэх үйл явцад хувь нэмрээ оруулах ерөнхийлөгч Эмманюэль Макроны хууль тогтоомжийг эсэргүүцэж буй хүмүүстэй мөн нэгдсэн байна.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр, бямба гаригт болсон жагсаалд оролцсон хүмүүсийн тоо 215 мянга орчимд хүрчээ. Энэ сарын 17-нд болсон эхний жагсаалд 114 мянган хүн оролцож байсан бол түүнээс хойш аажмаар нэмэгдэж, наймдугаар сарын 7-нд болсон жагсаалд 237 мянга орчим хүн оролцсон юм.
France24
Орчуулсан
Г.АМАРСАНАА