Categories
гадаад мэдээ

Францад террористуудыг өмөөрсөн 54 хүнийг баривчлав

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Ойрхи Дорнод дахь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж буй цэргүүдийнхээ тоог нэмж, онгоц зөөвөрлөгч илгээх шийдвэр гаргасан билээ. Үүний дараа терроризмыг магтан дуулж буй хүмүүсийг хоморголон баривчлах ажлыг прокуроруудад даалгажээ. Парисын “Charlie Hebdo” сэтгүүл, супермакетад гарсан халдлагаар 17 хүн нас барсаны дараа Франц даяар 54 лалын шашинтныг терроризмыг дэмжсэн хэргээр баривчлаад байна. Баривчлагдсан хүмүүсийн дотор арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт болон Еврей нарын эсрэг үзлийг шүүмжилдэг алдартай шог зураачид байгаа юм. Тэдгээр хүмүүсийг террорист халдлагатай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэв.
Улс даяар 10 мянган цэрэг, 120 мянган хамгаалалтын ажилтныг бэлэн байдалд оруулж, Еврей сургуулиуд, иудейн сүм, хийд, аялал, жуулчлалын төвүүдийг хянуулж байгаа ажээ. Франц нь бусад Европын орнуудын адилаар үзэн ядсан өнгө аястай яриа, Анти семитизмийн эсрэг хатуу хууль хэрэгжүүлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *