Өчигдөр буюу зургадугаар сарын 08-нд Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, зарим газрууд усанд автсан байна.
Тодруулбал, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц усанд автаж, хаагджээ.
Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас нийслэл хотын авто зам битүү усаар дүүрч, явган хүн битгий хэл машин явахад ч хэцүү болдог. Яг ийм дүр зураг Улаанбаатарт хэвийн үзэгдэл болоод удаж байна.
Тиймээс иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.