Categories
мэдээ нийгэм

ФОТО: Хүй долоон худагийн өнгө

-Үндэсний их баяр наадмын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид өнөөдөр Хүй долоон худагаас 80 кг, Төв цэнгэлдэхээс 27 кг махыг хураан авсан байна. Учир нь наадмын хуушуур хийж буй зарим үйлчилгээ эрхлэгчид өмнөх өдөр нь махаа амталж хонуулснаас муутгасан тохиолдол гарчээ.

-Хүй долоон худагт Эко автобус өнөөдөр хамгийн эрэлттэй унаагаар тодроод байна. Учир нь монгол инженерүүдийн зохион бүтээсэн 25 хүний суудалтай автобус халуунд халж, ядарсан наадамчдыг хурдан морины барианы газарт хүргэх гол унаа болжээ.

-Хүй долоон худагт хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байгаа бол нэг литр айраг 4000 төгрөг, аяга айраг 2000 төгрөгийн үнэтэй байлаа.

-Хүй долоон худагт өнөөдрийн байдлаар унаач хүүхэд мориноосоо унасан, хүүхэд эцэг эхээсээ төөрсөн тохиолдол гараагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *