Өнгөрсөн сард нийслэл дэх орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсжээ. Харин өмнөх сараас 1.9 хувиар нэмэгдсэн нь үнийн өсөлтийн хурд эрчимжсэн үзүүлэлт болж байна. Түүнчлэн шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.57 сая төгрөг байгаа юм.
Тайлант хугацаанд шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт 11 хувь, хуучин орон сууцных 7.4 хувьтай гарчээ. Жилийн өсөлтийн хурд энэ оны хоёрдугаар улирлын эцэс болон гуравдугаар улиралд эрчимжээд байна. Гуравдугаар улирлын эцсийн байдлаар Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нийлүүлэлт эрс нэмэгдэж, үнийн өсөлтөд нөлөөлсөэ талаар үл хөдлөх хөрөнгийн салбарынхан онцолж байна.
One reply on “Орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 1.9 хувиар нэмэгджээ DNN.mn”
Төр засаг аа ….Орон сууцны компаниудын монополийг зогсоогооч ээ…. орон сууцны үнийн хөөрөгдөл бол мөлжлөг, залилан, луйвар болж иргэдийг шулж байна…..бид хэдий болтол шулуулах вэ?