Өчигдөр буюу есдүгээр сарын 22-нд Филиппиний нийслэл Манила хотын ойролцоох Таал хэмээх жижиг галт уулын идэвхжил нэмэгджээ.
Галт уулаас ялгарч буй хүхрийн давхар исэл, утааны хэмжээ дундаж түвшнээс давсан тул эрх баригчид таван хот болон олон арван суурингийн сургуулиудыг хааж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.
Манилагийн ойролцоох Батангас мужийн үзэсгэлэнт нуур орших 311 м өндөр Таал уул бол Филиппин дэх 24 галт уулаас хамгийн идэвхтэй нь юм.
Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сард 15 км өндөрт үнс, уур цацах үед 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, олон арван нислэгийг цуцалж байжээ.