Филиппинийг дайрсан хүчтэй хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 300-г давлаа гэж тус улсын Байгалийн гамшгийн эрдслийг бууруулах, уршгийг арилгах үндэсний зөвлөл /NDRRMC/ мэдээлжээ.
Хар салхины улмаас 208 хүн амиа алдсан гэж өмнө нь “Франс Пресс” агентлаг Филиппиний цагдаагийн байгууллагын мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна. Харин тус улсын эрх баригчид 156 хүн амиа алдсан гэж мэдэгджээ. Эрх баригчдын мэдээлж байгаагаар, 275 хүн гэмтэж бэртэж, 37 хүн сураггүй алга болсон тооцогдож байна.
“Байгалийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 326-д хүрсэн гэж NDRRMC зул сарын баярын өмнөх өдөр буюу баасан гарагт мэдээллээ. 661 хүн бэртэж гэмтэж, 58 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна” гэж “CNN Philippines” суваг мэдээлжээ.
“Рай” хар салхи Филиппиний эрэгт 12 дугаар сарын 16-нд хүрч, хөрсний гулгалт, үерийн гамшиг дагуулсан байна.