“Facebook” компани “метаверс” бүтээх төсөлд ажиллах Европын холбооны 10 мянган хүнийг ажилд авна гэв.
Метаверс гэдэг нь хүмүүс онлайнаар тоглож, ажиллаж, харилцах боломжтой виртуал буюу хиймэл ертөнц бөгөөд ихэвчлэн VR төхөөрөмж ашиглан холбогддог.
Уг 10 мянган ажлын байр нь ирэх таван жилийн хугацаанд бий болох ба инженер, технологийн шилдэг мэргэжилтнүүдийг хамруулах аж.
Ийнхүү Европт ажлын байр бий болгох нь нэгдүгээр зэрэглэлийн их дээд сургуулиуд, чадварлаг боловсон хүчинтэй хамаатай гэж үзжээ.
Метаверсийг ганц компани бүтээж чадахгүй тул бусадтай хамтран ажиллана гэж Facebook-ээс мэдэгдэв.
Компани шинэ төсөлдөө эхний ээлжид 50 сая ам.долларын хөрөнгийг оруулаад байгаа ч метаверсийг бүтээх ажил 10-15 жил шаардана гэж таамаглаж байна.