Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох “Facebook” компани 6-13 насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан “Instagram Kids” платформыг хөгжүүлж байгаа аж. “Facebook” компанийн бодлогоор 13-аас доош насны хүүхдүүд ашиглахыг хориглодог.
Харин сүүлийн үед “Instagram” сүлжээнд өсвөр насныхныг дээрэлхэх, доромжлох явдал их гарч, олон нийтийн зүгээс гомдол их гарах болсон учир энэ насныханд аюулгүй байдлаар олон нийтийн сүлжээг ашиглах боломж олгохын тулд ийм шинэ аппликейшн гаргаж байгаа аж. Түүнчлэн хүүхдүүд өөрсдөө ч хуурамч хаяг нээж, эрсдэлд орох болсон юм.
“Бид хүүхдүүд, эцэг эхчүүдэд айх айдасгүй шинэ орчинг үүсгэхийн тулд, мөн шинэ эриний хүүхдүүддээ зориулан өсч хөгжих, харилцаа холбоотой байхад нь туслахын тулд энэхүү платформоо хөгжүүлж байна” гэж “Instagram”-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Вишал Шах ярьсан байна.