Categories
мэдээ спорт

Евро-2020: Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

“Евро 2020” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.

Өнгөрсөн шөнө Английн шигшээ Украины багийг 4:0-ээр хожиж хагас шигшээд шалгарсан бол Даничуудыг Чехийг 2:1-ээр буулган авчээ.

Баасан гаригт Мюнхен хотноо болсон тоглолтоор италичууд Бельгийг 2: 1-ээр хожсон бол Санкт-Петербургийн цэнгэлдэхэд учраа таарсан Испани, Швейцарийн тоглолтын хувь заяа торгуулийн цохиолтоор шийдэгдсэн юм.

Тэмцээн эхэлснээс хойш Англи хаалгандаа нэг ч гоол алдаагүй амжилттайгаар хагас шигшээд орж ирж байна. 1968, 1996 онд англичууд Европын аваргаас хүрэл медаль хүртэж байв.

Долдугаар сарын 07-нд Итали – Испанийн шигшээ, харин 8-нд Англи Данийн эсрэг тоглоно. Европын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 11-нд өндөрлөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *