Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 2-нд болох үйл явдал

10.00 цагт ЦССҮТ-д сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдөрлөг болно. Утас: 99550999

10.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнөх талбайд тус сургуулийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслол болно. Утас: 99002019

10:30 цагт Гадаад харилцааны яамны хэвлэлийн төвд Эрхүү мужид болсон усны үерт нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх сайн үйлсийг зохион байгуулж оролцсон монгол иргэдэд Россотрудничество агентлагийн шагнал гардуулах ёслол болно.

12.00 цагт Монголын уран зургийн галерейд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан МОНЦАМЭ агентлаг, “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.

16.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд БНСУ-д болсон морьт харвааны тэмцээнд амжилт гаргасан манай улсын тамирчид эх орондоо ирнэ.

18.30 цагт “Зайсан хилл” цогцолборт МҮОНРТ, ОХУ-ын “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *