Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн дэд сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Говьсүмбэр аймагт ажиллалаа. Тус аймагт ажиллахдаа аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын явц болон “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Говьсүмбэр аймаг нь Монгол орны босоо тэнхлэгийн зам дагуу байрлалтай мянганы зам дагуу зорчих хөдөлгөөнт хүн ам, өөрийн харьяаны 17489 хүн ам болон хил залгаа 4 аймгийн 10 сумын нийт 25000 орчим хүн амд анхан болон хоёр дахь шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус аймагт ажиллахдаа Засгийн Газрын 2018 оны 255 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.Аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн шүдний 1 эмнэлэгтэй . Тус эмнэлэг нь 2019 оны 03 дугаар сард болсон ЭМД-ын сонгон шалгаруулалтад тэнцээгүйгээс хөтөлбөрийн хэрэгжилт түр зогсоод байна. Аймаг орон нутгийн зүгээс тус хөтөлбөрийг бодлогоор дэмжин 2018 онд АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуультай хамтран амны хөндийн эрүүл ахуйн үзлэг шинжилгээг зохион байгуулж давхардсан тоогоор 2993 хүүхэд үзлэгт хамрагдсан. Үзлэгээр өвчлөлтэй оношлогдсон 2104 хүүхдээс асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй 1789 хүүхдэд эмчилгээ хийж нийт үзлэгт хамрагдсан хүүхдийн 85 хувийг эмчлэн эрүүлжүүлсэн. Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, эмчилгээнд шаардлагатай эм, бодисын зардлыг аймгийн орон нутгийн хөгжил сангаас бүрэн санхүүжүүлсэн. /ЭМГ-н дарга Ц.Мөнх-Од/

2018 оны 08 дугаар сараас өрх, сумдын эрүүл мэндийн төвүүд Эрүүл мэндийн даатгалтай 4 багцаар гэрээ байгуулан ажиллаж байна. 2019 оны хувьд Засгийн газрын 25 дугаар тогтоолоор эмч, сувилагчийн цалин өссөн ч, нэг хүнд ногдох норматив зардал өсөөгүйгээс хүн ам багатай тус аймгийн хувьд нийт санхүүжилтийн хэмжээ хүрэлцэхгүй урсгал болон тогтмол зардал өр үүсэх зэрэг бэрхшээл тулгарч байна. Тус асуудлыг шийдүүлэхээр аймгийн удирдлагуудад санал хүргүүлсэн байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргаа хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу 8,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий аймгийн Нэгдсэн шинэ барилгын ажил эхэлсэн. Тус барилгыг тендер сонгон шалгаруулах журмын дагуу шалгарсан “Тэргүүн чансаа ХХК” гүйцэтгэж байна. Барилгын ажил эхэлсэн 2020 онд багтаан ашиглалтанд өгөхөөр төлөвлөн гүйцэтгэж байна.
Тус аймагт ажиллах үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаадлагатай байсан түргэн тусламжийн авто машиныг Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх аймгийн Нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *