Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авах хугацааг энэ сарын 25 хүртэл сунгаж, цахимаар хүлээн авахаар болсон байна.
Энэ жилийн тэтгэлгийн материалыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авах байсан ч коронавирусийн эрсдлээс сэргийлэх үүднээс Засгийн газар, УОК-оос ирэх сарын 1 хүртэл “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Тиймээс энэ сарын 25 хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын press@president.mn мэйл хаягаар хүлээн авч эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, МСҮТ-ийн 30 хүртэлх суралцагчид олгодог байна.