Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч өндөр дээд хэмжээний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж пүрэв гаригт Цаазаар авах ялыг  хориглох асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож, илтгэл тавилаа.  Энэ хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндсэн илтгэгчээр оролцсон юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Элиассон уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Цаазаар авах ялыг дэлхийн хэмжээнд үгүй болгохын тулд тогтвортой үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” хэмээн онцоллоо. Цаазаар авах ялыг үгүй болгохын тулд үндэсний манлайлал чухал болох талаарх танилцуулгыг НҮБ-ын Хүний эрхийн комиссын тэргүүн Зэйд Радал ал-Хусейн, Италийн Ерөнхий сайд Маттео Рензи нар хийж үндсэн илтгэгчээр гурван улсын Ерөнхийлөгч ажилласны нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байв.

Тус хэлэлцүүлэгт Швейцарийн Ерөнхийлөгч Дидер Бурхалтер, Сингапурын Гадаад хэрэг, хууль зүйн сайд К.Шанмугам, Португалийн Гадаад хэргийн сайд Руй Мачетэ, Норвегийн Төрийн нарийн бичгийн дарга Ханс Братцкар, Францын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лаурент Фабиус зэрэг албаны хүмүүс оролцож, санал бодлоо солилцов.

НҮБ-ын Хүний эрхийн комиссын тэргүүн Зэйд Радал ал-Хусейн цаазаар авах ялыг ХХI зуунд байж боломгүй хоцрогдсон ял шийтгэл хэмээгээд үүнийг халж алга болгох, зогсоож царцаах арга хэмжээ авахыг дэлхийн лидерүүдэд уриалж байв. Бас хууль тогтоомждоо өөрчлөлт хийж, шийдвэртэй алхам хийхийн тулд улс төрийн манлайлал чухал байдгийг ярилцсан юм.

Одоогийн байдлаар дэлхийн 160 оронд ялын дээд хэмжээг зогсоосон болон устгасан бөгөөд сүүлийн үед Эквадорын Гвиней, Пакистан, АНУ-ын зарим мужууд, Эль Сальвадор, Габон, Польш улсууд нааштай алхмуудыг хийснийг энэ үеэр онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *