Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сурын талбай, шагайн асарт зочилж, цэц мэргэнээ сорьж буй эрхий мэргэн харваачдад амжилт хүслээ.
Энэ үеэр ерөнхийлөгч эртний уламжлалын дагуу дуут сумаар, Г.Занданшатар Шагайн асарт цэц мэргэнээ сорьж мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас нэг удаа оножээ.