Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтээ эргүүлэн татжээ

Image result for С.Батболд

НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг эцэслэн батлах төлөвлөгөөтэй. Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн засаг дарга С.Батболдыг огцруулах МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэх байсан. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай нь холбогдуулан, огцруулах хүсэлтээ эргүүлэн татжээ. Холбогдох хуулийн дагуу МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоол үйлдэж, НИТХ-д хүргүүлэх аж. Үүний дараа НИТХ хотын шинэ даргын асуудлыг хэлэлцэх хуулийн зохицуулалттай юм. Хотын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоол гарсан даруйд томилгоо албан ёсоор хийгдэх хүртэл түр орлон гүйцэтгэгч Нийслэлийг удирдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *