Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхий сайд Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар нар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сул зогсож байгаа автобуснуудаа эргэлтэд оруул. Энэ зүйлийг, Засгийн шийдвэрийг дагахгүй байгаа төрийн албан хаагч байж болохгүй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөл” гэв.

Зорчигч тээврийн нэгтгэл нь ээлжийн жолооч нартай, нэг жолооч нь өдрийн найман цагаар ажилладаг. Одоогоор парк шинэчилэлт хийхээс гадна засварын баазуудаа шинэчлэх хэрэгтэй байна гэж албанынхан хэллээ.

“Богд хаан” төмөр замыг барих ажлын хэсэг гарсан бөгөөд уг төмөр замаар Railbus явуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *