Эрт илрүүлгийн мэдээгээр бага насны хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний цооролт /4-5 шүд/ өвчний тархалт өндөр байна. Эрүүл мэндийн даатгалаар 3 хүртэлх шүдийг үнэгүй эмчлүүлэх боломжтой тул эцэг эх, асран хамгаалагч, өвөө эмээ нар хүүхдийн шүдийг хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө хүүхдийн шүдийг эрүүлжүүлж үзлэгт хамрагдуулаарай.
Шүдний хатуу эдийн эрдсийн алдагдлын улмаас гадаргуу зөөлөрч нүх гарах буюу цоорохыг шүд цооролт гэнэ. Амны хөндийд бактери орох, ойр ойрхон чихэрлэг зүйл идэх, чихрийн агууламж ихтэй ундаа уух болон амны хөндийн ариун цэвэр муу сахих нь шүд цооролт үүсдэг.
Шүд цооролтыг цаг тухайд нь эмчлээгүй эсвэл хожимдож эмчид хандсан тохиолдолд дараах хүндрэлүүдийн эх үүсвэр болно. Үүнд:
* Шүд ихээр янгинаж өвдөх – Цаашлаад мэдрэлд нөлөөлөх
* Буйланд буглаа үүсэх
* Шүдний гадаргууд өнгөр тогтох
* Шүд хугарах
* Зажлахад төвөгтэй болох
* Бага насны хүүхдийн шүд буруу байрлалтай болох зэрэг орно.
Шүд цооролт хүндрэхэд:
* Өдөр тутмын хэвийн амьдралд сөргөөр нөлөөлөх
* Зажилж, идэхэд байнга өвдсөнөөс жин хасах
* Шүдээ авхуулах
* Шүд үрэвсэж буглаа үүсэх зэрэг аюултай нөхцөл байдлууд үүснэ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв