Categories
гадаад мэдээ

Эрхүү мужийн Бубновка тосгон цагийн дотор шатжээ

Эрхүү мужийн Бубновка тосгонд түймэр гарч нэг цагийн дотор бүхэлдээ шатжээ. Тус түймэр нь дөрөвдүгээр сарын 28-нд гарсан бөгөөд нийтдээ мянган га газрыг хамарчээ.

Ойн түймрийн улмаас Байгал нуур орчмын буриадуудын нутагт арав гаруй байшин, сургууль, цэцэрлэг шатсан байна. Улмаар тус тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж, түр орогнох газар байрлуулсан байна. Мөн 500 орчим хүн гэр оронгүй болжээ.

Одоогоор байдлаар гал түймрийн унтрааж, тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрхүү мужийн цагдаагийн газрын мэдээлж буйгаар гал тавьсан хүнийг олсон гэнэ. Гэмт этгээд нь хог шатаах гэж байгаад гал алдсан байв. Тухайн үед салхи 40 метр секунд хүчтэй салхиж байсан нь гал алдахад хүргэсэн гэж мэдүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *