Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Соёмбо багийн “Хилийн 3 дугаар хаалт” гэдэг газар ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02 сарын 22-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид, 3 км замыг туулан 19:50 цагт очиход БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд ачаа тээвэрлэж явсан иргэн Д-ын “Volvo FH12” загварын зүтгүүр болон тээвэрлэж явсан 26 тн ачаанаас 8 тн орчим бараа материал шатаж байсныг 1 цаг 13 минут ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж: ОБЕГ