Categories
мэдээ эдийн-засаг

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна DNN.mn

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл одоогоор 70 гаруй хувьтай байна.

Үүнийг өмнөх өмнөх оны гүйцэтгэлийнхтэй харьцуулахад 1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Иймд ЭХ-ний дэд сайд М.Баярмагнай өвлийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө буюу 11 дүгээр сарын нэгэн гэхэд дуусгах, засварын ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлын үеэр үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болгов.

Тус хуралд эрчим хүчний салбарын 43 аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий инженерүүд оролцож, өвлийн бэлтгэл хангах хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцжээ. Үйлдвэр, компани тус бүр энэ оны их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц, ирэх өвлийн их ачааллыг давах бэлтгэл, төлөвлөгөөт хугацаанаас хоцорч буй, бусад тулгамдсан асуудлыг ярилцсаныг ЭХЯ мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *