Энэтхэгийн хойд хэсэгт орших Ганга мөрний эрэг дээр хамгийн багадаа 40 гаруй хүний цогцсыг олсон гэж албаныхан мэдээлжээ.
Амиа алдсан хүмүүсийн үхлийн шалтгаан нь одоогоор тогтоогдоогүй байгаа ч коронавирусийн улмаас нас барсан байх магадлалтай гэж орон нутгийн хэвлэлүүд үзэж буй аж.
Зарим хэвлэл мэдээлэл 100 гаруй хүний цогцос олдсон гэж мэдээлж буй бөгөөд олон хоногийн турш мөрний усанд байсан байж болзошгүй гэжээ. Эрх баригчид тус цогцсуудыг чандарлана гэж мэдээлэв.
“BBC” агентлагт нутгийн иргэн ярилцлага өгөхдөө “Чандарлах мод хомсдож, оршуулгын зардлаа дийлээгүйн улмаас коронавирусээр нас барсан гэр бүлийн гишүүнээ гол руу хаяхаас өөр аргагүй байдалд хүрч байна” гэж мэдэгдсэн аж.
Энэтхэгт цар тахал гарснаас хойш 22 сая гаруй хүн халдвар авч, 246 мянган хүн нас бараад байгаа юм.