Categories
гадаад мэдээ

​Энэтхэг улс вакцинжуулалтаа ирэх нэгдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ


Энэтхэг улс “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг 2021 он гараад буюу ирэх нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна хэмээн тус улсын эрүүл мэндийн албан эх сурвалж ВВС-д мэдээлжээ.

Ойрын хэдэн долоо хоногтоо багтаан вакцины зөвшөөрлийг эмийн зохицуулан удирдах газраас авах боломжтой болсон талаар мэдэгджээ. Вакцины хоёр компани хэлэлцүүлэгт хамрагдах хүсэлтээ ирүүлснээс бусад зургаан компани нь эмнэлзүйн туршилтын шатандаа явж байгаа аж. Энэтхэг улс вакцинжуулалтын хөтөлбөрөөр 2021 оны наймдугаар сарын эхэн гэхэд 300 сая хүнийг хамруулах зорилготой гэнэ.

Тус улсад бүртгэгдсэн “Ковид-19”-ийн халдварын тохиолдол одоогоор бараг 10 сая руу дөхсөн бөгөөд 144 мянга гаруй хүн нас баржээ. Халдварын тархалт удаашрах шинж тэмдэгтэй байгаа ч вакцинжуулалтын төлөвлөгөөг яаралтай боловсруулж байна гэжээ.

Их Британийн эмийн үйлдвэр AstraZeneca-тай хамтран Энэтхэгийн “Серум” институтийн хийсэн Covishield вакцин болон тус улсын Бварат Биотек компани Энэтхэгийн Анагаах Ухааны Судалгааны Зөвлөл (ICMR)-тэй хамтран боловсруулж буй Коваксин вакцинд тус тус зөвшөөрөл авах хүсэлт гаргажээ.

Аюулгүй байдал, үр ашгийг нь нягтлах зорилгоор туршилтын шатандаа байгаа дараах бусад төрлийн вакцин байгаа аж.

-Ахмедабад төвтэй Zydus-Cadila компанийн боловсруулж буй ZyCov-Di вакцин

-Хайдарабад хотод байрладаг, Энэтхэгийн анхны вакцин үйлдвэрлэгч Biological E компани MIT-тэй хамтран хийж буй вакцин

-Пунэ хотод байрладаг Женова компаниа нь Сиэттлд төвтэй HDT Biotech корпорацтай хамтран генетикийн кодын хэсгийг ашиглан дархлааны хариу урвалыг бий болгож хийсэн, Энэтхэгийн анхны mRNA вакцин HGCO19.

-Bharat BioTech компанийн хамрын вакцин

-ОХУ-ын Доктор Редди Лаборатори ба Гамалея үндэсний төвөөс боловсруулсан Sputnik V вакцин

-Энэтхэгийн ийлдэс судлалын хүрээлэн, Америкийн вакцин боловсруулах “Новавакс” компанийн хамтран бүтээж буй хоёр дахь вакцин юм. Эдгээр вакцинуудын дөрвийг нь энэтхэгчүүд өөрсдөө боловсруулж байгаа гэнэ.

Түүнчлэн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өмнө нь дурдсанчлан Энэтхэг улс дэлхийн олон тооны вакцин үйлдвэрлэгчдээс сая сая тунг урьдчилж захиалсан ба вакцины нөөцөд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *