Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлээд буй.
Энэ сарын 16-наас эхлэн 14 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлыг танилцуулж байна.
Дараах байршилд энэ сарын 16-30 хүртэл халуун ус хязгаарлана.
- Зүтгүүрийн депо,
- 220 мянгат,
- Хүүхдийн 100,
- Цирк,
- ШУТСО,
- Япон элчин,
- ГХЯ орчим,
- Залуучуудын соёлын төв,
- Төв усан бассейн орчим,
- БНХАУ-ын Элчин сайдын яам,
- ШУТИС-ын орчмын хэрэглэгчид,
- Баянгол зочид буудал,
- УДЭТ орчим,
- Төв шуудан,
- Хангарьд ордон