Categories
мэдээ нийгэм

Энэ оны долдугаар сар хүртэл нийт 69836 иргэнд газар өмчлөх зөвшөөрөл олгожээ

Image result for Газар өмчлөх зөвшөөрөл

Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл иргэдэд 0.07 га газар өмчлүүлэх ажил түр зогссон талаар Нийслэлийн газрын алба мэдээллээ. Харин энэ оны долдугаар сар хүртэл нийт 69 мянга 836 иргэнд 3491.8 га газар өмчлөх зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.6 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Мөн он гарснаас хойш 723 сая төгрөгийн хоёр газрыг дуудлага худалдаагаар борлуулж, улсын төсөвт орлогыг нь төвлөрүүлсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны жилийн дүнгээс 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Дуудлагаар худалдах боломжит газар 425 байрлалд байгаагийн дотор “Чингис хаан” нисэх онгоцны буудал явах зам дагуу Яармагийн газрууд багтаж байгааг Нийслэлийн газрын алба мэдээлсэн юм. Эдгээр газрыг ашигтай бүс гэж үзэн, эхлэх үнийг 120-300 сая хүртэл төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн газар худалдаалах анхны үнийг тогтсон жишгийн дагуу ашигтай байрлал, үйлчилгээ эрхлэх боломж зэргийг харгалзан гаргадаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *