Манай улс энэ оны эхний 2 сарын байдлаар 468.2 мян.ам.долларын 829,949 ширхэг амьд цэцэг импортолсон байна.
Үүнээс 213.7 мян.ам.долларын 376,840 ширхэг сарнай цэцэг импортолсныг гарал үүслийн улсаар задалж үзвэл,
- БНХАУ-аас 196.6 мян.ам.долларын 368017 ширхэг
- Эквадор улсаас 4.9 мян.ам.долларын 3,350 ширхэг
- Нидерланд улсаас 12.1 мян.ам.долларын 5,430 ширхэг амьд сарнайг тус тус импортолсон байна.
Харин өнгөрсөн оны мөн үед нийт 443.5 мян.ам.долларын 669,676 ширхэг амьд цэцэг импортолсноос 219.0 мян ам.долларын 332,943 ширхэг амьд сарнай импортолжээ.